Ган хийц ХК нь 1985 онд Барилгын Материалын Үйлдвэрийн Яамны харъяа Барилгын Төмөр Хийцийн Үйлдвэр нэртэйгээр анх байгуулагдсан. Жилдээ 6000 тн төрөл бүрийн төмөр хийц  эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай. Тус үйлдвэрийн газар 1992 оноос үйлдвэрлэл худалдааны "Ган хийц" хувьцаат компани болон өөрчлөгдөн зохион байгуулагдсан. Өнгөрсөн онуудад 60000 тн төмөр хийц эдлэл үйлдвэрлэн зах зээлд нийлүүллээ. Манай компани "Иргэний болон үйлдвэрийн барилгын даацын болон даацын бус бүх төрлийн төмөр хийц, халаалтын тогоо, даралтат эд анги, цахилгаан станцын технологийн төмөр хийц, өндөр хүчдэлийн тулгуур, төрөл бүрийн ахуйн зориулалттай төмөр хийц эдлэл үйлдвэрлэх, угсрах, зураг төсөл боловсруулах, барилгын засвар шинэчлэлийн ажил гүйцэтгэх" чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.  

Байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл Улаанбаатар, Чойбалсан хотын дизель хөдөлгүүртэй 400,800 автомашины засвар үйлчилгээний станц, Японы DAI NIPPON construction” компанитай хамтран Улаанбаатар Хархорины гурилын үйлдвэрийн элеваторын барилгын өргөтгөл, Зүүнхараагийн Спирт Бал Бурам компанитай хамтран Булигаарын заводын шинэчлэлтийн ажил, Монгол Оросын хамтарсан “Инкон” компанитай хамтран Том ширний үйлдвэрийн өргөтгөл, Улаанбаатар хотын бутлан ангилах завод, Италийн “ABB SEA SADELMI” компанитай 3-р цахилгаан станцын зуухны халуун хүйтэн хий дамжуулах хоолойн шинэчлэл, Улаанбаатар-Эрдэнэтийн өндөр хүчдэлийн шугамын цамхагууд, АНУ-ын “AAROTEK”ХХК-тай хамтран ЭСЯ-ны барилга, Дархан хотын хар төмөрлөгийн үйлдвэр, “Монгол газар констракшн” компанийн захиалгаар хүдэр боловсруулах үйлдвэрийн шинэ барилга, Дорнод аймгийн Бөхийн өргөөний барилга зэрэг 40 гаруй томоохон барилга байгууламжийн төмөр хийц, эдлэлүүдийн үйлдвэрлэлт угсралтаас гадна Монголын Цахилгаан холбоог сайжруулах төсөл, Улаанбаатар хотын автозамыг сайжруулах төсөл, Дэлхийн банкны гэрийн зуух төсөл, УБ-Чойрын автозам төсөл, Улаанбаатар хотын төмөр зам, автозамыг сайжруулах төсөл зэрэг томоохон төслүүд болон 30 гаруй сумын төв, суурийн газар, сургуулийн халаалтын зуухны утааны яндан зэрэг төмөр хийц үйлдвэрлэлийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн.