Гүйцэтгэх удирдлага

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Хүндэт хувьцаа эзэмшигчид, харилцагчид, бизнесийн түнш, хамтран ажиллагсад та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. “Туршлага чанар дагуулна зүтгэл амжилт авчирна” уриатай Ган Хийц ХК нь 1985 оноос барилгын төмөр хийцийн үйлдвэр нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, 1992 онд ”Ган Хийц” ХК болон өөрчлөн байгууллагдсан. Өнөөдрийг хүртэл Монгол улсынхаа эдийн засаг, хүнд үйлдвэрлэлийн салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсаар ирсэн үндэсний томоохон үйлдвэрийн нэг юм. Үүсгэн байгуулагдсан цагаас хойш төмөр хийцийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Барилга угсралтын засвараас үйл ажиллагаагаа эхэлж “Ган хийц” ХК-аас эхтэй “Ган Ён Пластик” үйлдвэр, барилга угсралтын “Ган-Эрдэнэ Констракшн” ХХК, “Сэндвич, Хөөсөнцөр хавтангийн үйлдвэр, “Хүчитгэсэн бетон хийц” ХХК, “Хусандай мөөгний үйлдвэр”, “Вакум цонх, хаалганы үйлдвэр, Эрчим хүчний хэмнэлтэт бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр, Төмөр замын төмөр бетон дэрний үйлдвэр гэсэн 9 чиглэлийн бие даасан салбар компаниудыг байгуулан өнөөдрийг хүртэл амжилттайгаар тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд түүхэн энэ жилүүдэд байгууллагын маань үе үеийн удирдлага, ажилчид, хамт олны хүчин зүтгэл, хөдөлмөрийн үр дүнд улам бүр өргөжин тэлж, улсдаа татвар төлөлт, ажиллах хүчээрээ тэргүүлэх 30 компанийн нэг болоод байгааг цохон тэмдэглэхэд таатай байна. Миний бие тус компанийн гүйцэтгэх захирлын хувиар “Ган Хийц” ХК-ийг зах зээлд тэргүүлэгчийн байр сууриа хадгалж, улс орныхоо эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, ХАРИЛЦАГЧ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, АЖИЛТНУУДЫНХАА САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ төмөр хийцийн үйлдвэрлэлийн салбарын жишиг компани байлгахыг эрхэм зорилгоо болгон ажиллах болно. Бидний ололт амжилтыг цаг үргэлж дэмжиж байдаг та бүхэндээ сайн сайхныг хүсэж, цаашдын ажил үйлст тань өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

МАНАЙ ХАМТ ОЛОН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

© 2024 gankhiits.mn