Компанийн засаглал

Өнөөгийн Монгол Улсын хөгжлийг сааруулж байгаа гол асуудал нь төрийн болон компаниудын засаглал “муу” байгаатай холбоотой юм. Үүнийг олон улсын болон судалгааны байгууллагууд, судлаачид бүгд хэлдэг. Энд, нэгэн судалгааны дүнг товч танилцуулбал: 2017 оны сүүлийн хагас жилд МҮХАҮТанхим, МУИС-ийн Бизнесийн Сургуультай хамтран хийсэн бизнесийн орчны судалгааны тайланд үзүүлэлтүүдийн боломжит дээд утга “7” оноо авахаас: Дэд бүтэц технологи 3.43; Бизнесийн байгууллагын үйл ажиллагаа 3.37; Эдийн засгийн орчин 2.96; Нийгэм соёл 2.93; Засаглал хууль эрх зүй 2.69 буюу хамгийн бага үнэлгээ авч, нийт үнэлгээний дундаж 3.03 оноотой байгаа нь манай бизнесийн орчин туйлын хангалтгүй түвшинд, түүнчлэн бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд сайн засаглалын зарчмуудын хэрэгжилт хангалтгүй байна.

Манай компани 1992 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн тогтоолоор Үйлдвэрлэл худалдааны Ган хийц төрийн өмч давамгайлсан хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулсан бөгөөд 242464 ширхэг хувьцаа гаргаж, төрийн өмчид 51%  буюу 123657 ширхэг хувьцаа үлдэж, үлдсэн хувьцааг зах зээлд арилжаалж байсан. 2020 оны байдлаар нийт 121 хувьцаа эзэмшигчтэй, 27 брокерийн компаниудтай хамтран ажиллаж байна.

© 2024 gankhiits.mn