Тус компани Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 11.40 цагт компанийн байранд хуралдуулах болсныг нийт хувьцаа эзэмшигчдэд мэдэгдье.
Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал:
• Компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг танилцуулах
• Ногдол ашгийн талаар ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг танилцуулах
• Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайлан
• ТУЗ-ийн 2023 оны зардлын төсөв, Компанийн 2023 оны Захиргаа, үйлчилгээний зардлын төсөв батлах
• Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох
Хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдрийг 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр бүртгэн тасалбар болгоно.
Хурал зохион байгуулах комиссын ажиллах хуваарь:
– 2023 оны 03-р сарын 25-ны өдрөөс хойш компанийн байранд ирж хурлын материалтай танилцаж болох бөгөөд и-майл хаягаар авч болно.
– Зохион байгуулах комиссын утас:70182448, 86919991
– Ажиллах цагийн хуваарь: 09.00-18.00 цагийн хооронд