Манай компани нь 2015 онд МУ-ын төмөр замын их бүтээн байгуулалтанд хувь нэмэр оруулах зорилготойгоор Дорнод аймгийн Чойбалсан хотод үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 60 гаруй ажилтантай бөгөөд өдөрт 550ш дэр бетон үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд бүх төрлийн бэхэлгээтэй төмөр замын дэр бетонуудыг үйлдвэрлэж байна. 2019 оноос “Монголын Төмөр Зам” ТӨХК-тай Таван толгой-Зүүн баян чиглэлийн 414,6 км төмөр замын дэр бетоныг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурж 2019 онд 46,000ш дэр бетон нийлүүлсэн бол 2020 оноос Улаанбаатар хотод Бетон дэрний үйлдвэрийн салбар үйлдвэрээ байгуулан “Тавантолгой-Зүүнбаян” 416 километр төмөр замыг барьж төмөр замын бетонон дэрийг монгол инженерүүд бүтээж буй юм байна. Монголчууд ресь төмрөөс бусад бүгдийг өөрсдөө үйлдвэрлэж байна. Улаанбаатар хотын салбар Бетон дэрний үйлдвэр өдгөө 40-өөд мэргэшсэн албан хаагчдаар багаа бүрдүүлэн ажиллаж байна.
Утас: 99050383 91918117 90058117
© 2025 gankhiits.mn