[:mn]“Ган Хийц” ХК нь 1985 онд Барилгын Материалын Үйлдвэрийн Яамны харъяа жилдээ 6000 тн төрөл бүрийн төмөр хийц эдлэл, төмөр карказ үйлдвэрлэх хүчин чадалтай “Барилгын Төмөр Хийцийн Үйлдвэр” нэртэйгээр анх байгуулагдсан. Тус үйлдвэрийн газар 1992 оноос үйлдвэрлэл худалдааны “Ган хийц” хувьцаат компани болон өөрчлөгдөн зохион байгуулагдсан. Өнгөрсөн онуудад 100000 тн төмөр хийц эдлэл үйлдвэрлэн зах зээлд нийлүүллээ.
“Ган хийц” компани 1994 оноос өөрсдийн ИТА-уудын санаачлагаар ясны гурил боловсруулах технологи боловсруулан 1995, 1996 онд нийтдээ 600 тн гурил үйлдвэрлэж экспортлосон юм. 1998 онд Монголын зах зээлд төрөл бүрийн шуудай үйлдвэрлэн нийлүүлэх зорилгоор компанийн дэргэд “Ган Ен Пластик” компанийг тус тус байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.
Нийт 100 гаруй ажиллагсадтай, ИТА нарын бүрэлдэхүүнд МУ- ын Зөвлөх Инженер 1, Техникийн ухааны доктор 1, техникийн ухааны бакалавр 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мэргэжилтэй ажилчдын 75% нь өндөр зэрэглэлтэй угсрагч, гагнуурчин, слесариуд ажиллаж байгаа ба 14 гагнуурчин олон улсын /ASME стандартын шаардлага хангасан/ баталгаат гагнуурчны эрх бүхий юм.
Бүтээгдэхүүний гагнуурын оёдолын чанарт олон улсын II зэрэг бүхий инженер үл эвдэх аргаар шалгалт хийж баталгаа гаргаж өгдөг.
Манай компани төмөр хийц эдлэл, төмөр карказ үйлдвэрлэх, угсрах ажилд шаардагдах 100 гаруй технологийн тоног төхөөрөмж, машин механизмтай. 2010 оноос тоног төхөөрөмжийг шинэчлэх “Шинэчлэл” төсөл боловсруулан сүүлийн үеийн техник технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа барилгын байгууллагуудын гагнуурчдыг бэлтгэх, давтан сургах ажлыг 1988 оноос зохион байгуулж ирсний үндсэн дээр нийт 172 хүнд мэргэжил эзэмшүүлсэн буюу давтан сургаж баталгаат гагнуурчны үнэмлэх олгосон. 2009 оноос Германы мэргэжил сургалтын төвтэй хамтран өөрийн үйлдвэр дээр гагнуурчин бэлтгэх сургалт зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд шаардалагтай мэргэжилтэй ажилчдыг өөрийн компанид дадлагажуулан ажлын байраар ханган ажиллаж байна.
Компани 7000м2 талбай бүхий үйлдвэрлэлийн барилга, 3000м2 талбай бүхий задгай агуулах, 1036.8м2 талбай бүхий конторын барилгад үйл ажиллагаагаа явуулдаг.
Тус компани нь 2005 оноос эхлэн барилгын “Сэндвич хавтан”-ийн цехийг байгуулж, үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээний болон ахуйн зориулалттай барилга байгууламж, зам тээвэр, уул уурхай, барилгын салбаруудад өргөнөөр ашиглах бүх боломжийг нээж өгсөн юм. Үүний үр дүнд БНХАУ-аас өндөр үнээр худалдан авч байсан сэндвич хавтанг эх орондоо үйлдвэрлэх үүд хаалгыг нээж өгсөнөөрөө Монгол улсын хөгжилд үнэмлэхүй ач тус, нэмэр оруулж байна. Мөн сэндвич хавтангийн үйлдвэрлэлд ашиглагдах хөөсөнцөр үйлдвэрлэх техник технологи оруулж ирж, эх орондоо үйлдвэрлэх боломжтой боллоо.
2006 оны 6-р сараас Монгол Улсын Дэд бүтцийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд заасан “Өндөр хүчдэлийн 15000 м3 хүчитгэсэн төмөр бетон тулгуур”-ыг үйлдвэрлэх үйлдвэр байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.
2009 оноос үйлдвэрлэлээ өргөтгөн компанийхаа дэргэд “Хүнсний таримал хусандай мөөг”-ний үйлдвэрийн байгуулан эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.
2010 онд өөрийн үйлдвэрийг түшиглэн ахуйн зориулалттай “Хадаас”-ны үйлдвэрийг байгуулан шинээр ажлын байр бий болгож ажиллаж байна.
2011 өөрийн компанийн гүйцэтгэж байгаа барилга угсралтын ажил болон зах зээлд нийлүүлэхээр “Вакум цонх”-ны үйлдвэр.
2012 онд Монгол-Чехийн хамтарсан хөрөнгө оруулалттайгаар “Эрчим хүчний хэмнэлтэт бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр” “Экономи Энержи Хийц”ХХК-ийг ашиглалтанд оруулан ажиллаж байна.
Манай “ГАН ХИЙЦ”ХХК нь 2015 онд Монгол улсад төмөр замын төмөр бетон дэрийн үйлдвэр барьж байгуулах чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж, техник эдийн засгийн урьдчилсан тооцоо, судалгаа шинжилгээний ажилуудыг 3 жилийн хугацаанд хийж, энэхүү үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулаад байна
Нийт 100 гаруй ажилчидтай үйлдвэрт 1 ээлжээр 09-18 цагийн хооронд ажилладаг. Ачаалал ихтэй үед 24 цагаар ажилладаг.
https://www.youtube.com/watch?v=BbaDVrP0C2I[:en]“Gan Khiits ”JSC was first established as Steel Structure Factory affiliate of Ministry of Construction Material Industry in 1985.Our annual capacity to produce steel structure is 6000 tns. The industry was changed with new management in the field of industry and trade as “Gan Khiits ”JSC in 1992.
In 1994 our company’s engineering technical specialist’s initiative technology for processing flour of bone and in 1995, 1996 manufactured and exported 600 tons flour of bone. In 1998 we established “Gan Yon Plastic” LLC in order to supply many kind of bag to Mongolian market, in 1999.
We are working with a total of more than 100 employees, the Engineer staffs consists of 1 Mongolian Consulting Engineer, 1 Doctor of Technical Sciences, and 12 Bachelor of Technical Sciences.
Our 75% of the skilled workers are high-level assemblers, welders and fitters, and 14 welders are certified as international (ASME standard) certified welders.
The quality of the weld seams of the products is verified by non-destructive testing by an international grade II engineer.
Our company has more than 100 pieces of technological equipment and machinery required for the production and assembly of metal structures. Since 2010, we have been developing the “Renovation” project to upgrade the equipment and introducing the latest technology. Based on the training and retraining of welders of construction companies operating in the territory of Mongolia since 1988, a total of 172 people have been trained or issued certified welders’ licenses. Since 2009, we have been organizing trainings for the welders at our factory in cooperation with the German Vocational Training Center.
Our company operates in an industrial building with an area of 7000m2, an open warehouse with an area of 3000m2 and an office building with an area of 1036.8m2.
The company established a sandwich panel workshop in 2005 and has opened up a wide range of applications for production, trade, service and household construction, transportation, mining and construction. As a result, it has made a significant contribution to Mongolia’s development by opening the door to the production of sandwich panels which had purchased at high prices from China. In addition, the technology for the production of foam used in the production of sandwich panels has been introduced and can be produced in the country.
Since June 2006, the company has established and operates a plant for the production of “15,000 m3 reinforced concrete pillars for high voltage” specified in the Master Plan for Infrastructure Development of Mongolia.
Since 2009, we have expanded our production and established a “Food Cultivated Birch Mushroom” factory under our company, producing and supplying hygienic products to the market.
In 2010, he established a household “Nail” factory based on his own factory and created new working places.
Since 2011 had established “Vacuum window” factory for construction of our steel factory and supply to the market.
Since 2012 started working with the joint investment of Mongolia and the Czech Republic, “Energy saving products factory” and “Energy Energy Construction” LLC were put into operation.
Our “GAN KHIITS” JSC had started its activities in 2015 to build a railway reinforced concrete pillow factory in Mongolia, conducted preliminary feasibility study and research work for 3 years, and built and put this factory into the operation.
The factory has more than 100 employees and works in one shift from 9 am to 6 pm. Works 24 hours a day during peak hours.
https://www.youtube.com/watch?v=BbaDVrP0C2I[:]
© 2026 gankhiits.mn