[:mn]Өнөөгийн Монгол Улсын хөгжлийг сааруулж байгаа гол асуудал нь төрийн болон компаниудын засаглал “муу” байгаатай холбоотой юм. Үүнийг олон улсын болон судалгааны байгууллагууд, судлаачид бүгд хэлдэг. Энд, нэгэн судалгааны дүнг товч танилцуулбал: 2017 оны сүүлийн хагас жилд МҮХАҮТанхим, МУИС-ийн Бизнесийн Сургуультай хамтран хийсэн бизнесийн орчны судалгааны тайланд үзүүлэлтүүдийн боломжит дээд утга “7” оноо авахаас: Дэд бүтэц технологи 3.43; Бизнесийн байгууллагын үйл ажиллагаа 3.37; Эдийн засгийн орчин 2.96; Нийгэм соёл 2.93; Засаглал хууль эрх зүй 2.69 буюу хамгийн бага үнэлгээ авч, нийт үнэлгээний дундаж 3.03 оноотой байгаа нь манай бизнесийн орчин туйлын хангалтгүй түвшинд, түүнчлэн бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд сайн засаглалын зарчмуудын хэрэгжилт хангалтгүй байна.
Манай компани 1992 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн тогтоолоор Үйлдвэрлэл худалдааны Ган хийц төрийн өмч давамгайлсан хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулсан бөгөөд 242464 ширхэг хувьцаа гаргаж, төрийн өмчид 51% буюу 123657 ширхэг хувьцаа үлдэж, үлдсэн хувьцааг зах зээлд арилжаалж байсан. 2020 оны байдлаар нийт 121 хувьцаа эзэмшигчтэй, 27 брокерийн компаниудтай хамтран ажиллаж байна.[:en]The main problem hindering the development of Mongolia today is the “poor” governance of the state and companies.
This is what all international and research organizations and researchers say. Here is a summary of the results of one study:
In the second half of 2017, the MNCCI and the School of Business of the National University of Mongolia conducted a business environment survey with a maximum possible score of “7”: Infrastructure and Technology 3.43; Business organization activities 3.37; Economic environment 2.96; Society and Culture 2.93; Governance has a legal rating of 2.69 or the lowest, with an average overall score of 3.03, which means that our business environment is extremely unsatisfactory, as well as the implementation of good governance principles in the operations of business organizations.
Our company was reorganized into a state-owned joint-stock company by the resolution of December 14, 1992. The company issued 242,464 shares, leaving 51% or 123,657 shares in state ownership and trading the remaining shares in the market. As of 2020, it has a total of 121 shareholders and 27 brokerage firms.[:]
© 2026 gankhiits.mn